ТӨВ: Хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Жилинь мужийн төлөөлөлтэй санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-16 21:21:20

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн шууд харилцаат муж болох БНХАУ-ын Жилинь мужийн Гадаад харилцааны газрын дэд дарга Жао Шу Шин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-ны өдөр Төв аймагт зочиллоо.


Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар санал солилцсон байна. 


Уулзалтын үеэр Жао Шу Шин дэд дарга 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Жилинь мужид зохион байгуулах “Зүүн хойд Азийн экспо”-д Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийг оролцохыг урьж, албан ёсны урилгыг хүлээлгэн өгөв.  


Мөн Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын дипломат харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцолж, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.


Төв аймаг, Жилинь муж хооронд 2010 оны тавдугаар сард хамтын ажиллагааны тухай санамж бичиг, 2018 оны тавдугаар сард хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг сургах, чадавхжуулах, хоёр талын зохион байгуулсан үйл ажиллагаанд харилцан оролцох зэрэг олон талт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн юм.

Связанные новости