ТӨВ: Гүнжийн алтан шармал, хос мөнгөн бугуйвч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-19 16:56:08

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Орон нутаг судлах музейн даргын тушаалаар 1983 онд Төв аймгийн Баянцогт сумын иргэн Дорж овогтой Доржсүрэнгээс Гүнжийн хэрэглэж байсан алтан шармал хос мөнгөн бугуйвчийг 1000 төгрөгөөр музейн үзмэр болгон худалдаж авсан байна.


Энэхүү алтан шармал мөнгөн бугуйвч нь хагас дугуй бөгөөд бугуйн дотор талын хэсэг нь хавтгай, урт 6,5 см, жин 80 гр, 1,3 см зузаан юм.


Бугуйвчны эргэн тойронд цэцэг, навч болон түгжээний хоёр талд өлзий хээг товойлгон цутгасан алтан шармал мөнгөн нугас, түгжээтэй байна. Мөн бугуйвчны дотор талд хятад ханз бүхий дардастай юм.


Гүнжийн түүхийн талаар товч дурдвал, Монголын Дондовдорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургаа дахь охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Хаан эцэг нь харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгсөн боловч монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаврыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлджээ.


Связанные новости