“Жиро д'Италиа" Албанид эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТИРАНА, 2025 оны тавдугаар сарын 9 /ТАСС/. Олон өдрийн “Жиро д'Италиа" дугуйн уралдааны энэ улирлын эхний гараа 160 км-ийн бөөн гараатай уралдаанаар Албани улсын Дуррес хотод эхэллээ.
Түүхэн дэх 108 дахь удаагийн “Жиро
д'Италиа” уралдаан 15 дахь удаагаа Италиас өөр улсын нутаг дэвсгэрт болж байгаа
нь энэ юм. Анх 1965 онд дугуйчид Сан-Мариногийн замд уралдаж байсан бол хамгийн
сүүлд 2022 онд Унгарын Будапешт хотод гараанаас гарч байв.
Анхны “Жиро д'Италиа” уралдаан 1909 онд болж, дугуйчид 8 гараанд уралдахдаа нийт 2488 км /өдөрт дунджаар 311 км/ замыг туулж байжээ. Анхны уралдаанд оролцсон нийт 127 дугуйчнаас 49 нь Миланд барианд орж байв. Харин энэ удаагийн уралдаанд 23 багийн дугуйчид оролцох бөгөөд 3443,3 км замыг 8 үе шаттайгаар туулж 6 дугаар сарын 1-нд Ром хотноо барианд орох юм.
Жирогийн өнгөрсөн оны ялагч нь UAE
Team Emirates багийн гишүүн, Словенийн дугуйчин Тадей Погачар бөгөөд тэрбээр 2024
онд “Тур де Франс” уралдаанд түрүүлснээр нэг жилийн хугацаанд Франц, Италийн Гранд-Тур уралдаануудад 1998 оноос хойш түрүүлсэн анхны дугуйчин болсон юм.
Харин энэ оны Жирод Погачар оролцохгүй бөгөөд “Тур де Франс”-т дөрөв дэх
удаагаа түрүүлэх, дэлхийн аварга цолоо хамгаалахад анхаарлаа төвлөрүүлж байгаа
ажээ.