БУЛГАН: Соёлын ордны хамт олон "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-06 17:27:03

Булган, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Булган соёлын ордны Номын сангаас "Үндэсний бичиг соёлын өдрүүд"-ийн хүрээнд үндэсний бичгийн "Бичиг үсэг бол үндэсний дархлаа юм" сэдэвт сургалтыг Хэл шинжлэлийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх багш С.Тунгалагтай хамтран Булган сумын цэцэрлэгүүд болон аймгийн Музей, Номын сан, Спортын дунд сургуулийн багш, албан хаагчдад хүргэсэн байна.


Сургалтаар үндэсний бичгийн үүсэл гарал, хөгжил болоод үр дүнтэй суралцах аргын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэжээ.

 

Үндэсний бичгийн номын үзэсгэлэнг аймгийн төвийн албан байгууллагууд дээр гаргаж сурталчлан таниулах бөгөөд одоогоор Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газарт хүргэсэн байна.

 

Булган соёлын ордны дэргэдэх гадаад номын сан нь 300 орчим үндэсний бичгийн сонирхолтой номтой бөгөөд албан байгууллага, анги танхимд явуулаар үйлчлэх боломжтой ажээ.


Булган соёлын ордны хамт олон нь хос бичигтэн болох төрийн бодлогыг дэмжиж үндэсний бичгээ бие биедээ заах нөлөөллийн аргаар сурч буй бөгөөд энэ улирлаас эхлэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониноо хамт олноороо захиалан унших байгаа юм.










Связанные новости