ӨМНӨГОВЬ: Эрс хүйтэрч цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаа сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч цас орж шуурна.
Тодруулбал, гуравдугаар сарын 23-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Харин гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхины хүч нэмэгдэж цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрхийг Өмнөговь аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ.
Иймд
иргэд та бүхэн шөнө оройн цагаар хот хооронд зорчихгүй байх, зайлшгүй
гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц
шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хурдаа тохируулан
зорчихыг анхааруулж байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня