ӨМНӨГОВЬ: Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 353.6 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 353.5 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн ахмадын холбоо, ТББ-аар ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг
зохион байгуулахаар эрүүл мэнд,боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван
байгууллагыг сонгон шалгаруулж, 19 ахмад мэргэжилтэнд 40 сая төгрөгийн
санхүүгийн дэмжлэгийг цалин, урамшуулал хэлбэрээр олгожээ.
Мөн энэ онд
санхүүгийн дэмжлэгт 42 ахмад настанд 250 сая, ахмад мэргэжилтний
зөвлөх үйлчилгээнд 85 ахмадыг хамруулж 91,800 мянган төгрөг зарцуулжээ.
Харин хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд 15 ахмадыг оролцуулан 11,880 мянган төгрөг нийт 161 иргэнд 353,680 төгрөгийн санхүүжилтийг олгон ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилласан байна.
Связанные новости
Ulaanbaatar