ХӨВСГӨЛ: Нүүдлийн музейд 20 үзмэрийн гэрэл зургийг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей аялагч иргэдэд зориулан нүүдлийн музей ажиллуулж байна.
Тухайлбал жил бүр Хөвсгөл нуурын хөвөөнд болдог Цаатан фестивалийн үеэр “Хориг уулын эрдэнэс” гэрэл зургийн үзэсгэлэнг аялагч гадаад, дотоодын иргэдэд танилцуулав.
Үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг дахь Хориг уулаас олдсон сор болсон 20 үзмэрийг гэрэл зургаар үзүүллээ.
Бурхан
багшийн дүрс бүхий археологийн түүхэнд олдсон хамгийн жижиг хэмжээтэй ялтсан
бурхан, ваартай шар тос, өрөм, язгууртны дээл, арьсан хавтага, эрдэнэсийн гоёл
чимэглэл, ясан эдлэл зэргийн зургийг дэлгэн үзүүллээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня