Хятадад орон сууцны байшин нурсны улмаас 22 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-11 10:13:29

ХАНЖОУ. /Xinhua/. Хятадын Жөзян мужийн Вэньжоу хотод даваа гарагийн өглөө орон сууцны барилга нурсны улмаас 22 хүн амиа алдсан байна.

Энэ осол Вэньжоу хотын Лучөн гэдэг аж үйлдвэрийн дүүрэгт болжээ. Аврах ажиллагаанд 800 орчим хүн оролцож, 28 хүнийг нурангин дороос гаргасан ба тэднээс зургаан хүн амьд байжээ. 

Орон сууцны барилга нурсан шалтгааныг олохоор мөрдөн шалгалт явуулж байна. Уг байшинг тус хотын иргэд барьсан гэж аврагчид ярилаа. Харин уг байшингийн хажууханд байх 1970-аад оны үед баригдсан таван байшин нураагүй боловч дахин осол гарахаас сэргийлэн тэдгээр барилгыг нурааж байна.

Д.Нямтулга

 

Связанные новости