Туркийн цагдаа нар террорист халдлагыг таслан зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-08 14:34:13

АНКАРА. /Anadolu/ Өнөөдөр Туркийн нийслэл Анкара хотод болох гэж байсан террорист халдлагыг цагдаа нар таслан зогсоожээ. Амиа золиослогч хоёр этгээдэд бууж өгөхийг тушаахад тэд өөрсдийгөө дэлбэлсэн байна.

Гэмт этгээдүүд автомашин дэлбэлэхээр төлөвлөж байсан бололтой. Аз болоход, хүний амь эрсдээгүй байна.

Энэ оны гуравдугаар сард Анкара хотын төвд автобусны буудалд байсан нэгэн автомашиныг дэлбэлсний улмаас 37 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн шархдаж байсан билээ.

Г.Доржханд

Связанные новости