Б.Обама 102 хоригдлын ялыг хөнгөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-07 18:24:56

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 102 хоригдол, тэдний дотор мансууруулах бодистой холбоотой хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн ялыг хөнгөлжээ.

Ялыг нь хөнгөлсөн хоригдлуудын тоо өмнөх 11 ерөнхийлөгчийн засаг захиргааны үед ялыг нь хөнгөлсөн хоригдлуудын тооноос хэдийн давжээ.

Б.Обама ерөнхийлөгч болсноосоо хойш 774 хоригдлын ялыг хөнгөлсөн байна. Тэдний 590-ийнх нь ялыг энэ онд хөнгөлжээ.

АНУ-ын түүхэнд нэг жилийн дотор ийм олон хоригдлын ялыг хөнгөлсөн ерөнхийлөгч түүнээс өөр байхгүй аж.

Г.Доржханд

Связанные новости