“Баруун бүсийн бизнесийн сэргэлт” форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-19 13:02:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Увс аймгийн төв Улаангом суманд ирэх 7 хоногт “Бизнесийн сэргэлт-Баруун бүс”-ийн форум болно.

ЭЗХЯ, тус яамны Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбар танхимаас хамтран зохион байгуулах тус форумоор баруун бүсийн аялал жуулчлал, тээвэр логистик, ХАА зэрэг салбарын хөгжлийг хөндөн ярилцах талаар форумын зохион байгуулагч нар мэдээллээ.


Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын сэдвээр салбар хуралдаан болж, олон улсын бизнесийн Personal MBA-гийн хөтөлбөрийн нээлт, орон нутгийн бизнесийг чадавхжуулах сургалт зохион байгуулах аж.

Форумын үеэр мөн Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих “Shetrades HUB”-д Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүртгэх үйл ажиллагаа болох юм. 



Связанные новости