Оросуудын талаас илүү хувь нь эмэгтэй ерөнхий сайдтай байхыг хүсдэг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА./Sputnik/. Оросын ард иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэй хүнд итгэл хүлээлгэн ерөнхий сайд болгоход бэлэн байгаа бол гуравны нэг нь эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн байгааг тус улсын олон нийтийн санаа бодлыг судлах ВЦИОМ төвийн явуулсан санал асуулгын дүн харуулж байна.
Тус төвөөс өнөөдөр хийсэн мэдээлэлд “санал асуулгад оролцогчдын 55 хувь нь эмэгтэй хүнд итгэл хүлээлгэн ерөнхий сайд болгоход бэлэн байна. Харин эмэгтэй ерөнхийлөгчтэй болохыг оросуудын ердөө 31 хувь нь дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг ард иргэдийн 61 хувь нь эсэргүүцэж байна" гэв.
Харин тэдний 89 хувь нь “эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын яамдыг эмэгтэй хүн удирдах хэрэгтэй” гэжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 27-28-нд утсаар явуулсан санал асуулгад 1600 орчим хүн оролцжээ.
Г.Доржханд