Хөрөнгийн бирж Кастодиан банкны үйл ажиллагааг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын Хөрөнгийн бирж MIT Арилжааны цогц систем Кастодиан банкны үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн болсноо мэдэгдлээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооноос кастодианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк авсан бөгөөд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК-тай “Төвлөрсөн хадгаламжийн гишүүнчлэлийн гэрээ”-г байгуулаад байна.
Уг гэрээг байгуулснаар кастодиан банк төвлөрсөн хадгаламжид өөрийн болон харилцагчийн дансуудыг нээх эрх зүйн орчин бүрдэх бөгөөд системийн хувьд кастодиан банкны харилцагчдын захиалгыг хүлээн авч арилжааг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Б.Заяа