УДБЭТ-ын 2024 оны нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид нэгдүгээр сард толилуулах тоглолтын хуваариа танилцууллаа.
Оюутан, сурагчдын улирлын амралтыг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг энэ сарын 13, 14-нд толилуулна. Мөн энэ сарын 20, 21-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг толилуулах юм. Түүнчлэн энэ сард А.Аданы “Жизель” балетыг толилуулахаар төлөвлөжээ.