“Морин хуур” жүжиг олон улсын театрын наадмын шилдгээр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-13 10:34:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Морин хуур” жүжиг ОХУ-ын Эрхүү хотод болсон “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадмаас “Серебреной Омуль” шагнал хүртлээ.  

 

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 1-10-нд болсон тус наадамд СТА Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээрээ оролцож шилдгээр шалгарчээ. “Байкальский Талисман” наадам нь үндэсний уран зохиол, тууль, ардын аман зохиолоос сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэд толилуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсын 20 гаруй театрын 400 гаруй уран бүтээлч оролцжээ.

 

Ташрамд дурдахад, “Морин хуур” жүжиг нь “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын Хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан юм.

 

 

Связанные новости