НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурвасын асуудлаар хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-11 17:28:04

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /AFP/. Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдлыг хэлэлцэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей мягмар гарагт хуралдана гэж холбогдох албаны хүмүүс болон дипломатчид мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гал зогсоох тухай тогтоолд АНУ хориг тавьсны дараа уг хуралдаан болох гэж байна. 


Египет, Мавритани улсын төлөөлөгчид Арабын Лигийн дарга, Исламын хамтын ажиллагааны байгууллагын даргын хувиар мягмар гаргийн үдээс хойш Ерөнхий Ассамблейн ээлжит бус хуралдааныг зарласан гэж Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, гаргасан тогтоолуудыг нь заавал хэрэгжүүлэх албагүй байдаг Ерөнхий Ассемблейн хуралдаанаар гал зогсоох тогтоолын бичвэрийн талаар санал хураалт явуулж магадгүй байна. Уг бичвэрийн төсөл нь баасан гарагт хориг тавьсан Аюулгүйн Зөвлөлийн тогтоолтой нэлээд төстэй бөгөөд Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөлд байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хүмүүнлэгийн ёсны үүднээс нэн даруй гал зогсоох, барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй, нөхцөл болзолгүйгээр суллахыг уриалжээ.



 

Связанные новости