ОУХМ М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Кёльн хотноо Боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
 
Дэлхийн
цомын тэмцээнд оролцсон Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн
60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарч, Швейцарийн тамирчинтай алтан медалийн төлөө тоглож 5:0-р
буулгаж авснаар Дэлхий цомын аварга боллоо.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    