СЭЛЭНГЭ: Мод, бут, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд "Ногоон Мандал" мод, бут, сөөгний тарьц суулгац, жижиг дунд
үйлдвэрлэл эрхлэгч нарын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй "Тэрбум
мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэг болон жижиг дунд бизнес
эрхлэгч иргэн, нөхөрлөл, хоршоо, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулж буй дээрх үйл ажиллагаа нь "Бүх
нийтээр мод тарих" өдрийг тохиолдуулан болж буйгаараа онцлог юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын өмнөх “Соёмбот талбай”-д болж буй энэхүү худалдаа нь өнөөдөр, маргааш хоёр өдөр
үргэлжлэн явагдах юм байна.