Хурдны замын газар чөлөөлөлт удааширснаас ажил нь саатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар болон Хөшигийн хөндий хүртэл БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монголын анхны хурдны авто замыг барьж байна.
Тус авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.
Харин газар чөлөөлөлт удааширсанаас зарим ажил саатаж буйг албаныхан онцолж байна. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагджээ.
Б.Заяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar