Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол, Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 15, ирэх сарын 1-3-нд ажиллахгүй.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах, тухайн жилийн баярын тодорхой хугацаа болон боомтыг хаах, нээх тухай хугацааг дипломат шугамаар урьдчилан харилцан мэдэгддэг. БНХАУ-ын “Намрын баяр” энэ сарын 15-нд тохиож байгааг тус улсын зүгээс дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр автозамын хилийн боомтуудыг амраах болжээ.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
Ч.Ариунболд
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar