ӨНӨӨДӨР: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-19 07:25:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


-Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна-


09:00 цагт “Хүүхдийн төлөөх орон нутгийн засаглал” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.

09:00 цагт: Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхэд-Хайр-Ирээдүй Хүүхдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд болно. 

09:00 цагт: Гаалийн зуучлагчдад тулгамдаж буй асуудал, ёс зүй, хариуцлагын түвшинг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй авилгын эрсдэлийг тодорхойлох, “гааль-гаалийн зуучлагч байгууллага”-ын хамтын ажиллагаанд тавих иргэний нийгмийн байгууллагын хяналтыг сайжруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ГЕГ-т болно.

09:00 цагт: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн I байранд болно.

10:00 цагт: Хэл ба Эрх мэдэл: “Монгол Улс дахь ТББ-уудын эсрэг нэршлүүдэд хийсэн Шүүмжлэлт дискурс шинжилгээ” сэдвээр сургалт  ХЭҮК-ын хурлын танхимд болно. 

10:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно. 

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитцыг урьж, “Монгол Германы дипломат харилцааны 50 жилийн амжилт, хэтийн төлөв” сэдвээр лекц ШУА-ийн Их чуулганы танхимд лекц уншина. 

12:00 цагт: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум  Шангри-Ла зочид буудалд болно. 

12:00 цагт: “Монголын үндэсний жороо морин спортын холбоо”-ноос “CHINGGIS KHAN CUP” 2025 жороо морины тойргийн уралдааны талаар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: МАН-ын дарга Н.Учрал, ЕНБД Я.Содбаатар, НБД С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

 

-Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулж байна. 

Спорт:

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Урлаг соёлын тоглолт:

-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.

-"Сүүлчийн бороо"  мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.

Үзэсгэлэн:

-УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд гарна. 

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 


-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 


Хилийн чанадад: 

-Киргизийн Бишкек хотод CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Завхан: “Монголын нууц товчоо” номын тавдугаар бүлгийн хэлэлцүүлэг болно. 

Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.

-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гарч байна.

-“Майнд Тэч” ХХК, “Эйл би эйч Агро” ХХК-нууд болон бусад тэжээлийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн хүчит болон Мимо эрдэс тэжээлийн танилцуулга Хүдэр сумын Соёлын төвд болно.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Связанные новости