Монголбанк 8 сая ам.доллар борлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2226.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8 сая ам.доллар, 334 төгрөгийн хаалтын ханштайгаар 19 сая юань нийлүүлэв.
Арилжааны банкууд 2218.22-2228.10 төгрөгийн ханшаар 34.3 сая ам.доллар, 331.18-334.25 төгрөгийн ханшаар 76.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк саналыг судалж үзсэний эцэст 8 сая ам.доллар 19 сая юань нийлүүлжээ.
Мөн өдөр банкууд 36.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
Ч.Ариунболд
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar