III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 100 орчим улсын төрийн тэргүүн нар оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /ВВС/. Вестминстерийн сүмд
тавдугаар сарын 6-нд болох III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 100 орчим
улсын төрийн тэргүүн нар оролцоно.
Энэ ёслолд мөн 2 мянга гаруй зочин оролцох бөгөөд түүний дотор Уэльс, Шотланд, Умард Ирландын тэргүүн сайд нар, Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын амбан захирагч нар болон сүм хийд, зэвсэгт хүчний төлөөлөл, дипломат төлөөлөгчид, Нобелийн шагналтнууд болон нийгмийн сайн үйлийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд уригджээ.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы
Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, БНХАУ-ын дэд дарга Хань
Жэн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогоос
гадна, АНУ-ыг төлөөлж тэргүүн хатагтай Жилл Байден хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна.
Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда нар мөн оролцоно.
Испанийн хаан Филип болон хатан Летизия, Япон улсын хааны угсаа залгамжлагч ханхүү Фүмихито, гүнж КиКо, Шведийн хаан Карл XVI Густав, охин Викториягийн хамт, Монакогийн
хунтайж Алберт, гүнж Шарлин нар энэ
ёслолд хүрэлцэн ирнэ.
Үүнээс гадна, Европын
Холбооны дарга Урсула фон
дер Ляйен хүрэлцэн ирнэ гэдгээ
баталгаажуулжээ.
Харин Афганистан, Беларусь, Венесуэл, Иран, ОХУ, Сири улсын төрийн тэргүүн нар энэ ёслолд оролцохгүй бөгөөд БНАСАУ, Никарагуагийн дээд албаны дипломат төлөөлөгчид уригдсан байна.