Малын гаралтай түүхий эдийг татвараас чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль нь хоёр зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Хууль хэрэгжсэнээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшин өснө гэж Засгийн газар тооцоолсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд үндэсний үйлдвэрлэл унах шалтгаан болж болзошгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжсэн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar