БУЛГАН: Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа гэж мэдээллээ. Эдгээр сумын залгаа нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө.
Уг түймрийг унтраахад Булган, Орхон, Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Мэргэжлийн анги, албадын ажилтан алба хаагч, нутгийн иргэд таван өдөр ажилласан байна. Түймэрт 3252 га ой, хээрийн талбай өртөж шатжээ.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar