Хятад улс цэрэг татлагын журмаа шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-12 17:28:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөл болон Цэргийн төв хороо үндэсний батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчнийг бий болгох институцийн баталгааг хангах зорилгоор цэрэг татлагын журмаа шинэчилжээ. 


11 бүлэг, 74 заалт бүхий шинэ журам нь илүү өндөр мэргэшсэн цэргүүдийг элсүүлэх, цэрэгт татах журмыг стандартчлах, оновчтой болгох, системийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн аж.


Энэхүү журам нь 2023 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Связанные новости