Зургаан настангуудад хичээлийн хэрэгсэл бэлэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛХичээлийн шинэ жил хоёр хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, “Их-Энэрэл” ТББ-тай хамтран Дарь эхийн 2,21,27 хорооны зургаан настай 56 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл гардуулж өглөө.
Олон хүүхэдтэй гэр бүлийн зургаан настангууд хичээлийн хэрэгслээ аваад хичээлийн шинэ жилийн эхний өдөр сэтгэл хангалуун хичээлдээ явах боломжийг олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Энэ үеэр “Universe Best Song” уралдааны шилдэг оролцогч дуучин Э.Мишээл бяцхан дүү нартаа зориулж ая дуугаа өргөн барьсан юм.
Ж.Болор
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar