Инфляцийн өсөлтийн 34 хувийг хүнсний бүлгийн бараа эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт 14.4 хувьтай байна. Үүний 4.9 нэгж хувь буюу 34 хувийг хүнсний бүлгийн бүтээгдэхүүнийн үнийн өсөлт эзэлж байна.
Инфляц өмнөх сараас 0.9 хувиар буурсан
бол өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсжээ.
Инфляцид талх, гурилан
бүтээгдэхүүн, цагаан будааны үнэ жилийн 22.3 хувиар өсөж, 1.5 нэгж хувь эзэлж
байна. Бензин, шатахууны үнэ жилийн 28.8 хувиар өсөж, 1.8 нэгж хувиар нөлөөлжээ. Инфляцид гол нэрийн 10 бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж, үнийн
өсөлтийн 27.7 хувийг эзэлж байна. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний
үнэ 8 дугаар сард Завхан аймагт хамгийн их буюу 16.9 хувь өссөн бол Архангай
аймагт хамгийн бага буюу 10.9 хувьтай, нийслэлд 14.8 хувьтай гарчээ.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Аж үйлдвэрийн нийт
үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсжээ. Үүнд:
- Боловсруулах үйлдвэрлэлийн
салбар 11.2 хувиар,
- Цахилгаан, хий,
агааржуулалтын салбар 5.6 хувиар,
- Ус хангамж, хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар 20.1 хувиар тус тус өссөн бол уул уурхай, олборлох салбар 0.2 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.