Франц улс Бээжингийн олимпод албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-31 12:09:05

ПАРИС. /RT/. Францын дипломат төлөөлөгчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн Олимпын наадмын нээлтэд оролцохгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Клемен Бон “LCI” телевизийн нэвтрүүлгээр мэдэгджээ.


"Спортын яамны төлөөлөгч Роксана Марасиняну оролцоно. Гэхдээ тэрбээр нээлтийн ёслолд оролцохгүй, олимпын үеэр тамирчдыг дэмжихээр очно. Үүнийг бид хараахан шийдээгүй байна, бид Европын түншүүдтэйгээ зөвлөлдөж байна. Францын төлөөлөгчид наадмын нээлтэд оролцохгүй гэж би бодож байна" гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн байна


Энэ нь наадмыг албан ёсоор эсэргүүцсэн Францын далд эсвэл хэсэгчилсэн “дипломат бойкот” эсэх талаар сэтгүүлч асуухад Бон энэ асуултад хариулахаас татгалзсан байна. "Бид тодорхой сэдвээр Хятадтай илүү хатуу байж, мэдэгдэхүйц дохио өгч байх хэрэгтэй. Европын ихэнх улс орон нээлтийн ёслолд огт эсвэл дунд түвшний оролцох, өөрөөр хэлбэл төр, засгийн тэргүүн нарыг оролцуулахгүй байх ижил стратеги баримталж байна" гэж төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.


Тэрбээр Франц улс "спортын хувьд наадмыг эсэргүүцээгүй" гэдгийг мэдэгдсэн байна. 

Связанные новости