Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-16 18:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Мөн урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 тэрбум хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэн батлахаар болов. Мөн:

  • репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоох,
  • Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд 4 багц шийдвэр гаргалаа.

Цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүсэж тодорхой бус байдал буурахгүй хэвээр байна. Иймд Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглүүлж буйг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.




Инфляцын хувьд өмнөх оны төсөөллөөс нэмэгдэн, төв банкны зорилтот түвшнээс даваад байгаа хэдий ч дунд хугацааны зорилтын орчинд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляц 10 хувьтай болж, хоёр оронтой тоонд ортлоо өссөнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд: 

  • Ковидын дараах эдийн засаг аядуухан байдлаар сэргэж байна,
  • Нийлүүлэлтийн шинжтэй тээвэр, ложистик, бараа бүтээгдэхүүн хомстсон байдал орж байна.

Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улиралд 1 удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг. Хамгийн сүүлд буюу энэ оны 9 дүгээр сард гаргасан  шийдвэртээ бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оныг дуустал 100 тэрбум хүртэлх төгрөгөөр нэмсэн юм.Энэ шийдвэрийг гаргах тухайн үед буюу энэ оны 8 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувь байв. Харин энэ оны 10 дугаар сарын байдлаар 9.7 хувь болж өсөөд байна.



 

Связанные новости