Автобензиний импорт нэмэгдэж, дизелийн түлшнийх буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс өнөөдрийн байдлаар 509.3 мянган тонн автобензин импортоор аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 66 хувиар буурч, харин 2019 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өсжээ. Энэ онд импортлоод буй 889.6 мянган тонн дизелийн түлшний хэмжээ өмнөх хоёр оныхоос 3-10.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Манай улсад энэ
оны 1-11 дүгээр сар
хүртэлх хугацаанд 51.500
суудлын автомашин импортоор орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар
өссөн, 2019 оны мөн үеэс 22.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ачааны автомашины тухайд эхний 11 сард 24,700 ширхгийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 28.3 хувь, 2019 оны мөн үеэс 13.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.