"Өндөрхаан", "Алтайн зам"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өнөөдөр,
энгийн арилжаагаар 36 ХК-ийн 657,959 ширхэг
хувьцааг 269,614,537.17 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ
өдөр
"Эрдэнэс сольюшинс" (AMT+15.00%), "Өндөрхаан" (ONH+14.98%) болон "Алтайн зам" ХК (AZH+13.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байв. Харин "Тэнгэрлиг
медиа групп" (TNGR-5.46%),
"Үндэсний хувьчлалын сан" (XOC-3.01%) болон "Дархан
нэхий" ХК (NEH-2.80%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 112,211 ширхэг
нэгж эрхийг 71.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.37 хувиар
өсөж 39725.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,268,248,958,070.65 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.