"Өндөрхаан", "Тээвэр-Ачлал", "Хөвсгөл хүнс"-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-19 19:57:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 54 ХК-ийн 1,019,304 ширхэг хувьцааг 358,506,452.15 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 25 компанийн хувьцааны ханш дээшилж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+15.00%), "Тээвэр-Ачлал" (ACL+14.99%) болон "Хөвсгөл хүнс" ХК (HHS+14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-15.00%), "Тав" (TAV-15.00%) болон "Монгол шевро" ХК (MVO-14.92%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 83,331 ширхэг нэгж эрхийг  58.3 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 47 ширхэг үнэт цаасыг 4.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.56 хувиар буурч 40035 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,291,357,895,106.33 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости