"Люкс занаду групп", “Өндөрхаан" ХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-19 14:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Люкс занаду групп" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлажээИрэх сарын 25-нд цахим хурлаар:

Компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах,

ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн сонгож, төсвийг батлах,

Ирэх оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг танилцуулах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Түүнчлэн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Өндөрхаан" ХК 12 дугаар сарын 21-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа мөн цахимаар хийхээр товложээ. Хурлаар:

Компанийн оноосон нэр болон компанийн хувьцааны үсгэн кодыг өөрчлөх,

Компанийн бүртгэлтэй хаягийг өөрчлөх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах,

Компанийн зарласан хувьцааны тоог өөрчлөх, нэмж хувьцаа гаргах, түүний нөхцөл,

Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх,

Их хэмжээний болон сонирхлын зѳрчилтэй хэлцэл батлах,

Компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах,

Дүрмийн шинэчилсэн найруулга батлах,

ТУЗ-ийн гишүүдийг хугацаанаас өмнө чөлөөлж, гишүүдийг сонгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Связанные новости