Виржини муж улсын захирагчаар Г.Янгкин сонгогдох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-03 15:32:39

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Виржини муж улсын дараагийн захирагчаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Гленн Янгкин сонгогдох төлөвтэй байгааг сонгуулийн албан бус дүн харуулж байна.


Виржини муж улсын Сонгуулийн хорооны мэдээллээр, Г.Янгкин 50.98 хувийн санал аваад байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшигч, 2014-2018 онд тус муж улсын захирагчаар ажиллаж байсан Терри МакОлифф 48.25 хувийн санал авчээ.


Харин бие даан нэр дэвшигч Принцесс Бландинг 0.7 хувийн санал авсан байна. Сонгуулийн албан ёсны дүнг 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулах бөгөөд шинэ захирагч 2022 оны нэгдүгээр сарын 1-нд тангараг өргөнө. 

Связанные новости