Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн уулзалтад цахимаар оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РОМ. /Reuters/.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Италийн
нийслэл Ром хотноо болох “Хорийн бүлэг”-ийн удирдагчдын
дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яам
өнөөдөр мэдээллээ.
Ши Жиньпин энэ сарын 30, 31-ний өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлнэ гэдгийг ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Түүний хувьд 2020 оны эхэн үеэс буюу “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш хилийн чанадад айлчлаагүй юм.
Дээд хэмжээний уулзалтыг
зохион байгуулагч Итали улсын хувьд бүх удирдагч нүүр тулан хэлэлцээ хийнэ гэдэгт
найдаж байсан боловч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Кишида
Фүмио нар ч мөн энэхүү уулзалтад биечлэн оролцохгүй юм.
Харин АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтад биечлэн оролцоно гэдгээ
албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын 80 хувийг
дангаар бүрдүүлдэг “Хорийн бүлэг”-ийн уулзалт НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх
бага хурлын өмнө болох гэж буй нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.