Томуугийн вакцинжуулалт 63 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Томуугийн вакцинжуулалт 63.78 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цар тахлаас гадна улирлын томуугийн халдварын дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд нийт 3189 хүүхэд томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүнд 2-3 насны 252, 3-5 насны 991, 6-11 насны 1946 хүүхэд хамрагдаад байна.
Аймгийн төвд томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд
хамрагдахаас 3189 хүүхэд буюу 63.78 хувь нь, 420 жирэмсэн эмэгтэй хамрагдахаас
16 эмэгтэй буюу 3,8 хувь нь вакцинаа хийлгэжээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня