АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөхүүд нэмэлт тунгийн талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-02 14:40:30

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунгийн талаар энэ сарын 17-нд хэлэлцэхээр болжээ.


Өнгөрсөн сард Цагаан ордон нэмэлт тун вакцинд хамрагдахыг есдүгээр сарын 20-ноос санал болгож эхлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.


“АНУ-ын засаг захиргаа “COVID-19”-ийн вакцины нэмэлт буюу гурав дахь тунг намраас тарих төлөвлөгөөгөө саяхан танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөнд Хүнс, эмийн чанарын хяналтын газрын нэмэлт тунгийн аюулгүй байдал, үр дүнгийн талаарх бие даасан үнэлгээ дүгнэлт нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж тус байгууллагын вакцины асуудал хариуцсан албаны тэргүүн, доктор Питер Маркс мэдэгджээ.


Pfizer/BioNTech” компани Хүнс, эмийн чанарын хяналтын газарт вакциныхаа нэмэлт тунг хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн сард хүссэн бол “Moderna” компанийн хувьд ийм хүсэлтийг лхагва гарагт гаргасан байна. 

Связанные новости