"Монгол Шевро", "Авто Импекс"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 45 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 488.6 сая төгрөгөөр арилжив. Энгийн
26 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс
"Монгол Шевро" (MVO+15.00%) болон "Авто Импекс" ХК
(AOI+11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Хасу-Мандал" (HSR-11.54%) болон "Ай Түүлс"
ХК (ITLS-5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 91,864 нэгж эрхийг нийт 40,572,140 төгрөгөөр
арилжсан байна. Энэ
өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 92 үнэт цаасыг 1.1 сая төгрөг болон 8,100 ам.доллароор тус тус арилжив. ТOП-20 индекс 3.97 хувиар өсөж, 42705.28 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,649,631,271,109.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.