"Монгол савхи", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 745.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" (UYN+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+11.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-7.28%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-4.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,867 нэгж эрхийг нийт 44.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 1.5 сая ширхэг үнэт цаасыг 150,000,000,000 төгрөгөөр арилжжээ. ТOП-20 индекс 2.9 хувиар өсөж, 41073.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,547,023,426,518.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Түүнчилэн өнөөдрөөс эхлэн "ЭТТ Бонд"-ыг хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ. Тодруулбал, СЗХ-ноос "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжсан "ЭТТ Бонд"-ын 2 дугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус бондын хоёрдогч зах зээлийн арилжааг энэ оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ.
- Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-10
- Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8