"Хөвсгөл хүнс", "Баянтээг"-ийн ханш хамгийн өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 352.3 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" (HHS+15.00%) болон "Баянтээг" ХК (BTG+14.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" (TEE-15.00%) болон "Талх чихэр" ХК (TCK-7.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 69,889 нэгж эрхийг 14.5 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.25 хувиар өсч, 34146.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,330,542,853,991.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.