Банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-06 09:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг өчигдөр 100 хувь биелүүлж, 30 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлэв. Арилжааны банкууд своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна. Түүнчилэн энэ 7 хоногт мөн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 71 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. 

Тодруулга: "Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна. 


Связанные новости