Ульханд аялж байхдаа төөрсөн охиныг хилчид эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Ульханд аялж байхдаа төөрсөн охиныг хилчид эсэн мэнд олжээ. Энэ сарын 16-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон тухай мэдээллийг 15.00 цагийн орчимд хилчдэд ирүүлжээ. Мэдээллийн дагуу хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбарын хилчид харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэд, ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хил орчмын нутаг дэвсгэр, хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулснаар бяцхан охины мөрийг илрүүлсэн байна. Энэ талаар ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж, эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгчээ. Охины гэр бүлээс хилчдэд талархал илэрхийлээд, ард иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг уриалсан юм.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня