АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч хэн бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-01 14:55:30

ВАШИНГТОН. /RT/. Америкийн түүхчид Дональд Трампыг түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч нарын нэгээр нэрлэв. Ялангуяа тэрбээр ёс суртахуун, удирдах ур чадвараар муу үнэлгээ авсныг C-SPAN сувгаас явуулсан судалгаа харуулжээ.


Тус сувгаас 2000 оноос хойш дөрөв дэх удаагаа гаргасан АНУ-ын Ерөнхийлөгчийн нарын чансаанд Трамп 44 Ерөнхийлөгчөөс (Гровер Кливлэнд хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, АНУ-ын 22, 24 дэх Ерөнхийлөгч болж байсан) 41 дүгээрт орсон байна. Уг жагсаалтыг гаргахад АНУ-ын түүх судлалын 142 мэргэжилтэн ажиллажээ.


Шилдэг Ерөнхийлөгч нарын жагсаалтын эхний гуравт Авраам Линкольн, Жорж Вашингтон, Франклин Рузвельт нар бичигджээ. Жон Кеннеди наймдугаарт орсон бол түүний дараа Рональд Рейган бичигдсэн байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын 10 дугаарт эрэмблэгджээ. Эцэг Буш 21 дүгээрт, бага Буш 29 дүгээрт, Бүгд Найрамдах намын гишүүн Ричард Никсон 31 дүгээрт орсон байна.


Жагсаалтыг гаргахдаа ёс суртахуун, манлайлал, удирдах чадвар, гадаад бодлогын урлаг зэрэг арван үзүүлэлтийг харгалзжээ. Трамп 312 оноо авсан бол Обама 644 оноо авчээ.


Связанные новости