Японы 2 иргэн БНХАУ-д тагнуулын хэргээр баривчлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Тагнуулын хэрэгт холбогдуулан Японы иргэн хоёр эрэгтэйг БНХАУ-ын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, БНХАУ-ын Жөзян мужийн эргийн бүс дэх цэргийн байгууламжийн ойролцоогоос энэ оны тавдугаар сард нэгэн япон эрэгтэйг баривчлан саатуулсан байна. Түүнийг БНХАУ-ын тагнуулын эсрэг хууль болон эрүүгийн хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан аж.
Мөн тавдугаар сард БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн нутаг дэвсгэрээс Хятад-Умард Солонгосын хилийн ойролцоогоос тагнуулын хэргээр өөр нэг эрэгтэйг баривчилжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард тагнуулын эсрэг хууль хэрэгжүүлж эхэлснээсээ хойш БНХАУ тагнуулчидтай тэмцэх ажлаа эрчимжүүлсээр байгаа юм.
АНУ-ын иргэн эмэгтэйг тагнуул хийсэн гэж сэжиглэн зургаан сар саатуулсан нь энэ сарын эхээр мөн дэлгэгдсэн билээ.
Г.Доржханд
Комментарии