Хөрөнгийн биржид 452.1 саяын хувьцаа арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-30 18:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 32 ХК-ийн 452.1 сая төгрөгийн үнийн дүнтэй 600,771 хувьцаа арилжжээ. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол 11 ХК-ийн хувьцааны ханш буурч, 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

"Булган ундрага" (BUN+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI+13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" (TUS-14.76%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -7.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 81,795 нэгж эрхийг нийт 21.1 сая төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 202 мянган төгрөгөөр, компанийн багцын арилжаагаар 5 сая үнэт цаасыг 1.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжив.

ТOП-20 индекс 1.9 хувиар өсөж, 34883.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,682,454,033,730 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости