Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 9.1 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 7,056,534,972.05 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 59 компанийн 9.1 сая хувьцааг 5,469,260,304.15 төгрөгөөр арилжсан байна.
"ЛэндМН ББСБ" ХК 4 дүгээр сарын 23-наас эхлэн Монголын Хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болж, 5 дугаар сарын 3-7-нд нийт 1.4 сая хувьцааг худалдан авлаа.
Өнгөрсөн 7 хоногт компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бондын арилжаа явагдсангүй. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.3 сая нэгж эрхийг нийт 1,587,274,667.90 төгрөгөөр арилжлаа. 5 дугаар сарын 30-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,724,315,392,597.55 төгрөг болж, ТОП-20 индекс 37,056.65 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.