Намнангийн арын постоор орж ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 86 сорьцод PCR шинжилгээ хийснээс 1 тохиолдол батлагдсан байна. Намнангийн арын постоор Улаанбаатар хотоос зорчин ирсэн нэг иргэнээс коронаирусний халдвар илэрсэн тул хамт ирсэн 3 иргэнийг "Эдэлвайс" зочид буудалд тусгаарласан байна.
Тус аймагт батлагдсан 68 тохиолдлын 60 нь эдгэрч, гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 3, Рэнчинлхүмбэ суманд 4, Чандмань-Өндөр суманд 1 нийт 8 иргэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хөнгөн,  хоёр нь хүндэвтэр байгаа аж. Аймгийн хэмжээнд 818 иргэн тандалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    