"Ган хийц", "Монгол шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 369,899,277 төгрөгийн үнийн
дүн бүхий 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ган хийц" (GHC+14.93%) болон "Монгол шуудан" ХК (MNP+11.36%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-15.00%) болон "Хай би ойл" ХК (HBO-9.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 267,954 нэгж эрхийг нийт 91.4 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 299 үнэт цаасыг 29.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 36026.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,721,964,182,157 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.