Бизнесийн итгэлийн индексийг цахимаар танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-27 11:24:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас яг одоо "Бизнесийн итгэлийн индекс-2020"-ийг цахимаар танилцуулж байна. 

”Бизнес итгэлийн индекс” нь 20 дахь жилдээ явуулж байгаа, бизнесийн орчны өөрчлөлтийг жил бүр хэмждэг судалгаа юм.

ХАА-н салбарын үйл ажиллагааны үнэлгээг авч үзвэл үйлдвэрлэл 6.2 хувиар өсжээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн 50 хувийг санхүүгийн байдал буюу төлбөрийн чадваргүй байдал, зээлийн нөхцөл эзэлж буй бол дотоодын эргэлт 40 хувийг, бизнес, эдийн засгийн орчин тодорхой бус байдал 34 хувийг эзэлж байна. 



Связанные новости